|

Жирэмсэн эх та эрүүл байна уу

bayaraa 2015/01/30 1639 0

Жирэмсэн эх та эрүүл байна уу

 

 Арьс салст цайх. Арьс хумсны тольт болон хэл, уруул, зовхины дотор салстын өнгийг үзнэ. Цайвар байвал цус багын шинж.
 
Хавагнах. Гар, шилбэний арьсан дээр дарахад хонхойсон ором үлдэх ба тэр нь хэдэн хормын турш хадгалахад бөгөөд бөгж, гутал таарахгүй боох шинжтэй болно. Pregnant-woman-with-doctor
 
Үтрээнээс цус гарах. Жирэмсний явцад цусан толбо төдийгөөс илүү цус гарсан бол эмчид оч.
 
Зулбах, дутуу төрөх. Жирэмсний явцад умай байнга чангарах, хэвлийн доод хэсгээр базлах, үтрээнээс цусархаг ялгадас гарах тохиолдлыг хэлнэ.
 
Хэвлий хэт томрох. Жирэмсний хугацаатай тохирохгүйгээр хэвлий том байх нь ихэр ба ус ихтэй жирэмсэнг харуулна.
 
Ургийн хөдөлгөөн сул гэдэгт. Жирэмсний 6 сартайгаас хойшхи хугацаанд ургийн хөдөлгөөн 12 цагийн туршид ажиглахад 10 удаа хөдөлбөл сулд тооцогдоно.
 
Бусад зовиур. Нойр муудах, толгой өвдөх, дотор муухай оргих, бөөлжих, огиулах, халуурах, чичрэх, муурч унах, нүд бүрэлзэх зэрэг зовиур илэрвэл эмнэлэгт яаралтай очно.
 
Цусны даралтаа сар тутам үзүүлж хэмжээг нь тэмдэглэ. АД 140/90 мм-өөс дээш нэмэгдсэн бол яаралтай тусламж шаардагдана. Цусны гемоглобины /Нd/ хэмжээ цус багадалттай үгүйг заана.Цус багадалтыг гэрээр эмчлэх ба гемоглобин 80 г/л -ээс доош бол хүнд хэлбэрийн цус багадалт гэж үзэн эмнэлэгт хэвтүүлж эмчилнэ.
 
Шээсээр уураг ялгарах. Жирэмсний сүүлийн 3 сард шээсэнд уураг (0.33г/л) -ээс их ялгарв ал эмчлэх шаардлагатай.
 
Үтрээний шинжилгээ. Жирэмсэн эмэгтэйд үтрээний цэвэршилтийг тодорхойлох шинжилгээг хийж 3, 4 гэж оношлогдвол эмчилгээ хийнэ.
 
Цусанд RW тодорхойлох. Жирэмсний эхний 3 сартай ба 8 сартайд тус тус 1 удаа RW -г тодорхойлно RW + гарах нь өнгөний өвчтэйг нотолно.
 
Биеийн жин. Сар тутам хэмжих ба түүний хэвийн хэмжээнээсээ нэмэгдэх буюу буурах нь эмгэг байдлыг заана. Жирэмсэн үед заавал хийгдэх эмчилгээ
 
Төмрийн бэлдмэл уух. Жирэмсэн эмэгтэй бүр төмрийн бэлдмэлийг ( цус багадалтыг эмчлэх эм) өдөрт 2-3 шахмалаар хоолны дараа уух ба 1000 хоногийн турш хэрэглэнэ. Энэ нь цус багадалтаас урьдчилан сэргийлэх буюу эмчлэх ач холбогдолтой.
 
Амны хөндийг эрүүлжүүлэх. Жирэмсэн эмэгтэй нь эмчийн зөвлөгөөний дагуу өвчилсөн шүд эмгэгээ эмчлүүлэх шаардлагатай.
 
САТ тавиулах. Стафилококкийн халдвараас сэргийлэх вакциныг жирэмсний 34, 38, 40 дахь долоо хоногуудад тарина. Энэ нь эх хүүхдийг үжил өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

Дэлгэрэнгүйг: http://miss.mn/97621.html

Санал болгох

Сэтгэгдэл

top