|

МАН-ЫНХАН 2024 ОНД ҮНЭМЛЭХҮЙ ЯЛАЛТ БАЙГУУЛЖ, ТӨР, АРД ТҮМНИЙГ ДАХИН УДИРДАНА

zulaa 2023/04/19 561 0

СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХ ТЭНХЭЛГҮЙ АН, ХҮН ХОЁРТ МАН-ЫНХАН ХЭДЭН ГИШҮҮНИЙ СУУДАЛ БЭЛЭГЛЭХ ВЭ

        МАН-ынхан ирэх жилийн сонгуульд дахин үнэмлэхүй ялалт байгуулж, монголчуудыг удирдах нь тодорхой. Тэд өөрсдийнхөө ялалтад зориулж 152 гишүүнтэй болох ҮХНӨ-ийн хар зургаа саяхан зураад дуусчихсан. Ингээд эрх баригч намынхан төрийг олуулаа түших улс төрийн шинэ хувилбараа эхлүүлсэн гэсэн үг. Ингэснээр МАН-ынхан сонгуульд өрсөлдөх чадамжгүй АН, ХҮН хоёроор сугадуулсан шиг ирэх жилийн сонгуульд улам хүчирхэгжиж, Монгол ганцхан намтай шүү гэдгийг ард түмэнд итгүүлж, илүү тодоор батлах нь лавтай. Сонгууль дөхөх тусам Т.Доржханд, А.Отгонбаатар, Б.Жаргалсайхан, Гүндалай тэргүүтнүүд МАН-ынханд хайр зарлаж, найр тавьж байгааг "2023 онд сонгуульд болно” гэх цуу яриа гарсан цагаас харж болно. Магадгүй тэд сайн тохиролцож чадах юм бол листний улстөрчид болж, харсан болгоноо муулж, түүнийгээ улс төр хийж байна хэмээн андуурцгаах байх. Өнгөрсөн удаагийн сонгуулийн дараагаас л ХҮН намын төлөөлөл Т.Доржханд тэргүүтэй гишүүд, хуульч нар сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулах ёстой хэмээн шаардаж, Хөгжлийн банк, нүүрсний хулгайн хэрэг гарсан, ярьсан ямар ч цаг үед Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай ярьсаар байсан. Ийнхүү МАН-ын төлөө чимээгүйхэн гүйсэн, зүтгэсэн гишүүд УИХ-д суудалтайгаа үлдэж мэдэх юм. Ямартай ч МАН-ын сонгуулиар хамаг хар ажлаа хийлгэсэн АН, ХҮН хоёрт хэд хэдэн суудал бэлэглэх нь тодорхой.

МАН-ЫНХАН СОНГУУЛЬД НУУЦААР БЭЛДЭЖ, ЗАМНАЛАА ЗАСАЖ БАЙНА

       Сонгуульд нууцхан бэлдэж буй МАН-ынхан замаа засаж, амжуулах ажлуудаа цэгцэлж байгаа сурагтай. Бас сурталчилгааны ажлаа эхлүүлэхээр төлөвлөж, мөрийн хөтөлбөрөө нарийвчлахаар шинэчилхээр төлөвлөж байгаа сурагтай.  Эрх баригч намынхан сонгуулиас өмнө нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хулгайн хэрэг шиг хэдэн сар, жилээр үргэлжлэх хулгай, авлигын хэрэг дахин зарлахгүйхэн шиг иргэдийнхээ ая талыг засаж, мөнгөөр аргалах гэж оролдох ажилдаа ханцуй шамлан үүрэг авсан юм шиг зүтгэнэ. Зарим нь боломжтой бол амласан амлалтынхаа талыг ч болтугай биелүүлэхээр тойрогтой эхлүүлсэн ажлаа дуусгах гэх мэтээр жаахан сэтгэлтэй, нүд, чихтэй  болж эхлэх нь тодорхой. Төрийн албыг цэвэрлэх нэрийдлээр МАН-ынхан сонгууль өгөх боловсон хүчнээ бэлтгэж байгаа гэх. Тухайлбал аль салбарын ямар албыг МАН-д сонгууль өгөх хүнээр сэлбэх вэ гэх мэт нарийн тооцоот, бодлогын ажил үргэлжилж байгаа. Улстөрийн намууд ч иргэдээ хэрхэн хэдэн төгрөгөөр сэнхрүүлэхээ мэдэх учир айж бэмбэгнэх нь бага. Гэхдээ иргэдийн боломжийг хэтэрхий их хулгайлсан болохыг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд иргэд хангалттай сайн ойлгож байгаа. Иймэрхүү байдлаар туйлдсан иргэд ирэх жилийн сонгуульд өмнөх жилүүдийнхээс илүү бодитой, хатуу хандаж мэдэх юм.

УЛС ТӨРД ЧАНСААТАЙ АН-ЫН ГОЛ ТОГЛОГЧДЫГ ХҮЧГҮЙДҮҮЛЖ ХҮЧ ТЭНЦҮҮГҮЙ СОНГУУЛЬД ОРСОН МАН-ЫНХНЫГ ИРГЭД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ҮҮ

       Эрх баригч намынхан сонгуулийг хугацаанд нь хийж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоог нэг мөр шийдэж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэхээр иргэдээс санал, хүсэлт авч байгаа. МАН-ынхан энэ жил хүчээр сонгуулийг наашлуулж болох байсан ч гишүүдийнх нь тэн хагас нь хулгайн хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй учир хугацаанд нь хийхээр шийдсэн. Тэднийгээ ирэх жилийн сонгууль хүртэл аврахыгаа аварч бөөндөө сонгуульдахаар тохиролцож байгаа нь мэдээж. Харин АН-ын дайснуудаасаа улс төрд чансаатай гол тоглогчдоо ямар нэгэн байдлаар хүчгүйдүүлж, "яллаж" өөрсдөө хүч тэнцүүгүй өрсөлдөөнд олноороо орохоор байгаа. Дараа жилийн сонгууль болтол ганц, хоёр яамны сайдыг халж, сэлгэх байдлаар улс төрчдийг бужигнуулна гэх яриа бий. Мөн сонгуульд тэр дундаа МАН-ын нэрээр гишүүн болох төлөвлөгөөтэй дарга нар үүрэгт ажлаасаа өөрсдийнхөө хүчээр чөлөөлөгдөх өргөдлөө өгч, сонгуульд хүч үзэхээр зэхэж байгаа биз.

https://ergelt.mn/news/1/single/32345

Санал болгох

Сэтгэгдэл

top