Ховд аймгийн нутгаар Фён буюу халуун хуурай салхи ажиглагдаж байгаа талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Ховдод өнөөдөр 04:25 цагт -14 градусын хүйтэн байсан бол 04:35 буюу 10 минутын хугацаанд 15 градусаар дулаарч +1 градус болсон байна.
Фён буюу халуун нөөлөг салхи гэж юу вэ?
Харин өнөөдөр Баян-Өлгийн нутаг, Ховдын баруун, Увсын зүүн, Завханы хойд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурч байгаа талаар цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Баян-Өлгий, Ховдын нутаг, Говь-Алтайн баруун хэгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэх юм байна.