|

"Хэрвээ би" Монголын хамгийн анхны Belly dance мюзикл клип цацагдлаа

otgoo 2023/12/10 1152 0


Bally dance-ийн Ази, Дэлхийн хошой аварга, Дэлхийн шүүгч, дуучин, бүжигчин, жүжигчин Н.Баярмаа Монголд хамгийн анх удаа belly dance мюзикл клип гарган гайхалтай тэсрэлт хийлээ. 
"Бэлхүүсний бүжиг" буюу "Belly dance" бүжгээр дэлхийн аварга болсон бүжигчин Баярмаа "1001 шөнийн үлгэр" хэмээх бүжгээрээ олны танил болсон.  Бүжигчин Н.Баярмаа эмэгтэй хүний уян налархай хөдөлгөөнийг олноо гайхуулан яваа. СУИС-ийг төгссөн тэр бээр сургуулиа төгсөөд "Өнгөт инээд” хамтлагт орсон нэгэн тоглолтын үеэр  Shakira-г дуурайж пароди хийжээ. Тэгээд энэ бүжгийг сурч, тайзан дээр бүжиглэхэд үзэгчид маш сайхан хүлээж авч байсан. Түүнээс хойш энэ бүжигт дурласан гэдэг. Бэлхүүсний бүжигчин бүсгүй ээж болсон ч гоолиг биеэ алдаагүйн дээр урлагийн салбарт тэсрэлт хийж явна. 

Санал болгох

Сэтгэгдэл

top