|

ГУДАМЖНЫ БҮЖГИЙН ДАВАЛГАА ЭРДЭНЭТ ХОТОД БОЛНО

saikhnaa 2016/03/24 879 0

ГУДАМЖНЫ БҮЖГИЙН ДАВАЛГАА ЭРДЭНЭТ ХОТОД БОЛНО

 

Энэ сарын 26, 27 өдрүүдэд FREEDOM CUP гудамжны бүжгийн наадам Эрдэнэт хотод зохион байгуулагдах гэж байна. Энэхүү наадам Эрдэнэт хотод 20 дахь удаагаа байгуулагдаж байгаа бөгөөд наадмыг тус хотын FREEDOM DANCE STUDIO зохион байгуулахаар болжээ.

Энэ удаагийн наадам Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Багануур, Сайншанд зэрэг таван хотуудын бүжигчид оролцож байгаагаараа онцлогтой бөгөөд бүжигчид нэгэн дээвэр дор цуглаж өөрсдийн авьяас чадвараар өрсөлдөх юм.

Тэмцээн 1-ийн эсрэг 1 зэрэг бүжгийн халз тулаануудаар үргэлжлэх бөгөөд шинэ үеийн бүжигчиддээ зориулж Монголын шилдэг бүжигчид болох TEMUK DREAMBIG, KAI AIM4R, BACHKA AIM4R, WORKSHOP зэрэг хамтлагууд бүжгийн хичээл заах аж. Энэ нь шинэ залуу бүжигчдэд маш том туршлага болохыг зохион байгуулагчид мэдэгдэж байна.

FREEDOM CUP бүжгийн наадмын зорилго нь дэлхийн гудамжны бүжгийн хөгжлийг таниулах, гудамжны бүжгээр хичээллэгч, сонирхогч бүх насны залуус ЭНХ ТАЙВАН, ХАЙР, ЭВ НЭГДЭЛ, ХҮНДЛЭЛ, ХӨГЖИЛТЭЙ БАЙХ гэсэн уриан дор нэгдэж, нийгэмд зөв үлгэр дууриалал үзүүлэх зорилготой бөгөөд наадамд түрүүлсэн хамтлаг бүжигчид 1'500'000 төгрөгөөр шагнуулах юм.

Freedom city dance studio:
Эрдэнэтийн FREEDOM DANCE STUDIO нь байгуулагдаад хоёр жил болж байгаа бөгөөд одоогийн байдлаар "Onyx Crew”,"GS CREW” хэмээх хоёр хамтлагийг гаргажээ. Мөн urban style choreography анги болон BBOY сургалтыг явуулдаг аж.

Холбоо барих утас: 99686644

ГУДАМЖНЫ БҮЖГИЙН ДАВАЛГАА ЭРДЭНЭТ ХОТОД БОЛНО

 

ГУДАМЖНЫ БҮЖГИЙН ДАВАЛГАА ЭРДЭНЭТ ХОТОД БОЛНО

 

ГУДАМЖНЫ БҮЖГИЙН ДАВАЛГАА ЭРДЭНЭТ ХОТОД БОЛНО

 



Санал болгох

Сэтгэгдэл

top