|

Тайландын нэг хот сармагчны сүрэгт эзлэгдсэний улмаас хөрөнгө оруулагчид үргэж эхэлжээ

zulaa 2024/02/08 566 0

Тайланд улсын төв бүсийн Лопбури хот нэг үе худалдаа, аялал жуулчлалын томоохон төвд тооцогдож, амьдрал буцалж байжээ. Гэтэл сүүлийн үед энэ хотоос бизнесийн байгууллагууд дүрвэж, хөрөнгө оруулалт саатаж, эзгүй хот болох аюултай тулгараад байна.
3,500 орчим тоотой нэг төрлийн урт сүүлт сармагчин хотыг эзэлснээс ийм гамшиг нүүрлэжээ.
Сүүлийн жилүүдэд хэд хэдэн компани, дэлгүүр үйл ажиллагаагаа зогсоож, Лопбури хотоос дүрвэсэн байна. Сармагчнууд хотыг түйвээж, эд хөрөнгийг нь сүйтгэж, үйлчлүүлэгчдийг үргээх болсон тул ингэхээс аргагүйг хүрчээ.
зураг
“Өмнө нь Хятадын хөрөнгө оруулагч ирж, бидэнтэй уулзаж байсан. Гэвч сармагчны аюул мөд шийдэгдэхгүйг ойлгосон тэр хөрөнгө оруулалтаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байна” гэж Лопбури хотын Пингя худалдааны төвийн төлөөлөгч Сурачат Чанпрасит ярьж байна.
Лопбури хот олон жилийн турш аялал жуулчлалын төв байсан бөгөөд гадаадын жуулчид сармагчнуудыг хооллож, хамт зургаа авхуулдаг байжээ. Мөн жил бүр сармагчны наадам зохион байгуулж, энэ амьтныг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож байсан юм.
зураг
Гэвч тоо толгойн хэт өсөлт одоо эсрэгээрээ үйлчилж эхэлжээ.
Харьяалагддаг мужийн захирагч Ампол Ангхапаркорнкул саяхан Лопбури хотод зочлохдоо Тайландын засгийн газрын холбогдох байгууллагуудтай хамтран асуудлыг шийдвэрлэхээ амласан байна.
2020 онд эрх баригчид хотын сармагчны тоо толгойг цөөрүүлэх зорилгоор үржлийг нь хязгаарлах аян зохион байгуулж байжээ.
Эх сурвалж: South China Morning Post

Санал болгох

Сэтгэгдэл

top