Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны зүгээс ирэх жилүүдэд анхны цахим спортын олимпийн наадмыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Энэ талаар өнгөрсөн Баасан тус хорооны зүгээс мэдэгдсэн бөгөөд Парист болох хурлынхаа үеэр гишүүдийнхээ саналыг сонсох гэнэ.
ОУОХ-ны мэдэгдэлд "Цахим спортын олимпийн наадмыг зохион байгуулснаар ОУОХ дижитал хувьсгалын хурдыг гүйцэх томоохон алхам хийнэ. " гэв.
Өнгөрсөн жил ОУОХ-ны дэмжлэгтэйгээр Сингапурт цахим спортын долоо хоногийн арга хэмжээ болсон бөгөөд үзэгчдийн 75 хувь нь 13-34 насныхан байжээ.
ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахын хэлснээр ОУОХ-нд шинэ бүтэц бий болох боловч уламжлалт олимпийн наадмын зохион байгуулалт, санхүүгийн бүтцээс тусдаа байх болно гэжээ.
https://news.mn/r/2731225/