|

МАН-ын дэд сайдуудыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

namuunaa 2015/08/25 553 0

Харилцан итгэлцлийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж хамтарсан МАНАН-ын Шийдлийн засгийн газрын нөхөрлөл удаан үргэлжилсэнгүй хоёр тийш болсон. 

АН-ын зүгээс хамтрагчаа Засгаас шахах нэг шалтгаан нь хамтын ажиллагааны гэрээг зөрчиж, хамтарч буй намынхаа талаар худал хуурмаг яриа тараасан гэх үндэслэл юм. Энэ нь нэг талаараа үнэн ч, нөгөө талдаа  АН-ынхан хов хөөцөлдөж, улс орноос илүүтэйгээр намын эрх ашгийг дээгүүр тавьсан явдал болсныг хэн хүнгүй харж байгаа.

 

Үүнээс улбаалан МАН-ын зургаан сайдын орон тооны асуудал шийдэгдэхгүй удтал дуншсаны эцэст улс төрийн намуудын зөвшилцөл үргэлжилж байна, Ерөнхий сайд сандал ширээний асуудал ярихаасаа илүү эдийн засгийг эрчимжүүлэх болон бусад асуудлаар шуурхай ажиллах шаардлагатай гэх шалтгаанаар намрын чуулган хүртэл хойшлогдсон. Тэгэхээр сандал ширээний эзэн хэн байх нь засгийн тэргүүнд байгаа хувь хүнд онцгой чухал бололтой.

Энэ шийдэгдээгүй асуудал дээр дэд сайдуудын асуудал мөн нэмэгдэх нь тодорхой боллоо. Учир нь төрийн албаны хуваарилалтын дагуу суудлаа хувааж авсан МАН-ын долоон дэд сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 

 

 

Тодруулбал, МАН-аас Аж үйлдвэрийн яаманд Х.Баделхан, БСШУ-ы яаманд Я.Төмөрбаатар, ГХЯ-нд Н.Оюундарь, ЭМ, Спортын дэд сайд Д.Атармаа, Уул уурхайн дэд сайд  Г.Тэмүүлэн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд  Б.Мөнхбаатар,  Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг нарыг тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Халаа сэлгээ үүгээр зогсогүй төлөвтэй. Ирэх  10 сарын 01-ээс өмнө үүрэг гүйцэтгэж буй АН-ын сайдууд МАН-ын харьяа төрийн нарийн бичгийн дарга нар болон хэлтэс яам, агентлагийн дарга нарыг ч ирэх чөлөөлнө гэсэн шуум явж байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top