Засгийн газраас долоон яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлд өгсөн. Энэ дагуу Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалтыг өнгөрсөн сард зарлаж, өнөөдөр дүн нь гараад байна.
Захиалга өгсөн долоон яамнаас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Эрүүл мэнд, спортын яаманд сонгон шалгаруулалтыг явуулаагүй. Учир нь дээрх хоёр яамны ТНБД дээр сонгон шалгаруулалт явуулахгүй байхыг шүүхээс захирамж гаргасан. Иймд сонгон шалгаруулалтыг тодорхой хугацаагаар хойшлуулаад байгаа юм.
Ийнхүү таван яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын
сонгон шалгаруулалтыг дуусгаж, Төрийн албаны зөвлөл хуралдаж дууссан
байна.Гэхдээ таван яамны ТНБД нарын нэрийг тогтоолоор баталгаажуулаагүй
байгаа юм. Тогтоолыг Төрийн албаны зөвлөл маргааш гаргах юм байна. Эх сурвалжийн мэдээллээр:
Аж үйлдвэрийн яам- Төрийн нарийн бичгийн даргад НХХЯ-ны дэд сайд асанД.Нямхүү /АН-ын гишүүн/
Зам, тээврийн яам- Төрийн нарийн бичгийн даргад "Монголын цахилгаан холбоо” компанийн гүйцэтгэх захирал асан Ж.Бат-Эрдэнэ /МАН-ын гишүүн/
Уул уурхайн яам- Төрийн нарийн бичгийн даргад Д.Артаг /АН гишүүн/
Хөдөлмөрийн яам- Төрийн нарийн бичгийн даргад УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн даргаар ажиллаж байсанС.Магнайсүрэн /МАН-ын гишүүн/
Хүнс, хөдөө аж ахуйн яам- Төрийн нарийн бичгийн даргад Н.Ариунболд /АН-ын гишүүн/ нар хамгийн өндөр оноо авчээ.
Гэхдээ эдгээр ТНБД нарын сонгон шалгаруулалтад өндөр оноо авсан хүмүүсийн тогтоолыг маргааш гаргах юм байна.
Ц.Нандин