БШУЯ-ы сайдын 01 дүгээр албан даалгавар, БШУЯ-ы Төрийн нарийн бичгийн
даргын 2014 оны А/330 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор
хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааны туршлага солилцох
аймгийн зөвлөгөөнийг "Хичээл-судалгаа-хөгжил” сэдвийн дор бага суурь
боловсролын судлагдахууны багш нар, захирал, сургалтын менежерүүдийн
дунд зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр сайн арга зүй бүхий 9 багшийн
судалгаат хичээл зохион байгуулж хэлэлцүүлэг хийлээ.Мөн бага ангийн цөм
хөтөлбөрийн хэрэгжилтийн багууд ажлын тайлан тавьж харилцан туршлага
солилцлоо.Зөвлөгөөнд 200 гаруй багш, удирдах ажилтан оролцлоо.Ирэх
хичээлийн жилээс суурь боловсролын цөм хөтөлбөр хэрэгжиж эхлэхтэй
холбогдуулан багш нарын арга зүй технологийг шинэчлэх, хүүхэд нэг
бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааг бэлтгэл, төлөвлөлт, ажиглалт ,
хэлэлцүүлэг, мэргэжлийн зөвлөгөө, судалгаа, хамтын ажиллагаанд үндэслэн
зохион байгуулж чанарыг сайжруулах чиглэлээр хэлэлцэж зөвлөмж гаргалаа.