|

Их Британи: Мэндэлж буй 1000 хүүхэд тутмын ес нь зүрхний гажигтай төрж байна

namuunaa 2015/08/26 740 0

Судлаачдын үзэж буйгаар хэрэв жирэмсэн эмэгтэй эрүүл хоолны дэглэм баримтлах аваас ургийн зүрхний өвчлөлийг бууруулж чадна гэж үзэж байна.

АНУ-д 19 мянган эмэгтэйд хийсэн судалгаагаар уг дүгнэлтэнд хүрчээ.

Эрүүл хооллолт гэдэгт шинэхэн загас, жимс ногоо болон самрын төрөл багтдаг.

 

Ургийн хөгжил болон нуруу нугасны дутуу хөгжлөөс сэргийлж фолийн хүчил болон яс, шүдний ургалтанд сайнаар нөлөөлөх D витаминыг жирэмсэн эмэгтэйд зөвлөдөг.

Жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд энгийн үеэсээ илүү шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж чадвал хожим хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх зарим эмгэгээс сэргийлэх боломжтой ажээ.

Их Британи улсад HEALTHY START хөтөлбөрийн дагуу жирэмсэн эмэгтэйд сүү болон шинэхэн хүнсний ногоо худалдан авах эрхийн бичиг олгодог байна.

Их Британид мэндэлж буй 1000 хүүхэд тутмын ес нь зүрхний ямар нэгэн эмгэгтэй төрж байна. Эдгээр өвчлөлийн ихэнхийг зүрхний цоорол эзэлдэг аж.

Эрүүл зөв хооллолт нь эх болон урагт сайнаар нөлөөлөөд зогсохгүй гарч магадгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой ажээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top