Мөнгөөр цутгах бороон дор нэг удаа ч бол зогсож үзвэл ямар догь
байхсан бол...! Зүгээр зөнгөөрөө явж байхад, ажлаар эсвэл энэ тэрийг
хийгээд явж байтал тэнгэрээс гэнэт мөнгө унаад ирдэг бол мөн сайхан аа.
Дахиад нэг ... Зүгээр л нүд чинь ийм сайхан юм, эсвэл энэ тэр ... гээд
мөнгө ингээд унаад ирээд байдаг ч болоосой! Мэдээж энэ мөрөөдөл ч
жинхэнээсээ зөгнөм сайхан. Мөнгө, тэгээд бас
тэнгэрээс гэнэ үү? Уг нь "гар хөдлөхгүй бол түүний ам нь хөдлөхгүй"
гэдэгсэн. Үлгэр үлгэрээрээ ч "ямар энгийн байлаа ч гээд зүгээр л нэг”
байж болох л зүйл! Итгэмээр байна уу? Хэрвээ тийм бол туршаад үзсэн өөр
нэгэн шинэ ёслолыг хүлээж авцгаая.
Шидэт жүрж. Энэхүү ёслолыг хийхийн тулд шинэ, шүүслэг, гоё, хамгийн гол нь гүйцэд болсон жүрж хэрэгтэй болно! Ердөө л ганцхан ширхэг! Мөнгө дуудахаар жүрж сонгож авах нь тохиолдлын ч юм биш. Фен-шуйд улбар шар өнгийн үр жимсийг баян тансаг байхын бэлэг тэмдэг гэж үздэг юм. Эртний энэхүү эрдэм ухааныг дээдлэгчид жүржтэй савыг орон гэрийнхээ зүүн урд зүгт байрлуулахыг зөвлөдөг юм. Элбэг хангалууны үүд хаалга нээгдэхэд энэ нь хангалттай байж чадна. Иймд та энэхүү зөвлөгөөг ахуй амьдралдаа хэрэгжүүлж болно. Харин бид энэ зуур огт өөр замаар явцгаах гэж үзье. Та гартаа хүсэн хүлээсэн жүржээ бариад сайтар угаа. Энэ нь бусдын мэдээллийн орон зайг угаагаад зогсохгүй бохирдлоос цэвэрлэж байгаа хэрэг! Жүржээ тэгшхэн гадаргуун дээр тавиад: "Жүрж, чи эргэлд! Мөнгө оруулж ирээрэй” гэж хэлээрэй.

Ийнхүү гурван удаа цагийн зүүний дагуу эргүүлээд амандаа:
"Нэг, хоёр, гурав, дөрөв, дэмий сул мөнгөнүүд наашаа ирээрэй” гэж
хэлээд жүржээ идээрэй. Мэдээж эхэлж хальслаад шүү дээ. Ид шидийн хүчийг
нь нэмэгдүүлэхийн тулд нэг бус удаа жүрж идээрэй! Идэж байх зуураа мөнгө
дуудах төв болж байгаагаар өөрийгөө төсөөлж, соронзон шиг мөнгийг
өөртөө татан, мөнгөний энергийг цацруулаарай. Хэлсэн ёсоор тань биелнэ
гэдэгт итгээрэй. Та зүгээр ч нэг жүрж идээгүй. Санаандгүй гэнэт мөнгө
санхүүгийн олз дуудсан ид шидтэй жүрж гэдгийг нь санаарай. Жүржийн
хальсыг нь хаяж болохгүй! Хатаагаад дараа нь цайндаа хийгээрэй. Хальс нь
доторх жимснээсээ ч илүү мөнгөний энергээр цэнэглэгдсэн байгаа. Хэзээ,
хаана, ямар нөхцөл байдалд мөнгө орж ирэх тухайд та санаагаа зовоох
хэрэггүй. Тэр мөнгө өөрөө мөдхөн таныг олоод ирнэ! Танд мөнгө, эд
баялаг, элбэг хангалуун болохыг хүсье.