|

ХЭЦҮҮ БЭРХ АСУУДЛЫГ ЗАЙЛУУЛАХ ЁСЛОЛ

tonshuul 2015/08/29 10719 1961

 ХЭЦҮҮ БЭРХ АСУУДЛЫГ ЗАЙЛУУЛАХ ЁСЛОЛ

 



Нэгэн ёслол хийх "хоббитон” ирээд үглэж эхэлж гэнэ! Гэтэл түүнтэй "Миний гунигийг сарниагаач” гэсэн үг хэллэг тааралджээ. Давсыг уйтгар гуниг, өвчин зовлон, нулимстай зүйрлэдэг. Иймд энэ бүгдийг давсыг усанд уусгадаг шиг гуниг, зовлонгоо сарниан урсгаж болохгүй гэж үү?! Ингээд: тавганд давс цацаад чухам таныг юу шаналган зовоогоод байгаагаа бичнэ. Жишээ нь: "асуудал” эсвэл "өвчин” гэх мэт. Ингээд шилэн аяганд ус хийгээд дээрээс нь тонгойн: Уйтгар гунигийг минь уусгаж сарниагаач. Аз жаргал, баяр баясгалан, эрүүл энхийг манай гэрт илгээгээч гэж хэлээд дараа нь усандаа давсаа хийнэ.
 
Давсаа бүрэн гүйцэд уустал нь хутгаад энэхүү хүслээ дахин шивнээрэй. Ингээд гүйцэд ууссан, таны шаналалыг уусгасан усаа өөрийгөө зовоосон асуудлуудаа салж, сэтгэл онгойсноор төсөөлөөд жорлон руугаа асгаарай. Ингээд дараа нь та заавал өөртөө тусласан Дээд хүчин, эсвэл Тэнгэр Бурхандаа талархах хэрэгтэй. Энэ ёслолыг Сар буцах үеэр хийхэд илүү үр дүнтэй байдаг. Танд аз жаргал, амжилт, амар тайван, баяр хөөртэй амьдрахыг хүсье!

Санал болгох

Сэтгэгдэл

top