Дэлхийн
хоёрдугаар дайны төгсгөл, Японы түрэмгийлэгчдийн эсрэг хятадын ард
түмний эсэргүүцлийн дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Бүх Хятадын
ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хороо хоригдлуудад өршөөл үзүүлэх
тухай хуулийн төсөл өргөн барьсан байна.
Энэ
хуулиар бол 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө шүүхээр шийтгүүлсэн,
"суллагдсаныхаа дараа нийгэмд ямар нэгэн аюул учруулахгүй” гэж үзсэн
дөрвөн төрлийн гэмт хэрэгтнүүдийг өршөөх юм байна.
Энд юуны түрүү японы түрэмгийллийн болон Гоминьданы эсрэг иргэний дайны ахмад дайчид, 1949 онд БНХАУ байгуулагдсаны дараа ч гэсэн "эх орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө тулалдаж явсан” дайчдыг хамруулна гэнэ.
Мөн 75-аас дээш насны өндөр настан, өөрийгөө асран хамгаалж чадахгүй хөгжлийн бэрхшээлтэй хоригдлууд, 18 нас хүрээгүй байхдаа гэмт хэрэг өдүүлж гурав хүртэл жилийн ял авсан залуучууд, хорих ялаас нь нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн хоригдлуудыг чөлөөлөхөөр заажээ.
Авлигачдад өршөөл үзүүлэхгүй
Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны шийдвэрт хүнд гэмт хэрэгтнүүд, авлигачид, улсын хөрөнгийг шамшигдуулсан этгээд, аллага, терористууд, хар тамхины хэрэгтнүүд, нийгэм, олон нийтийн эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өршөөл үзүүлэхгүй гэж тусгажээ.
Өршөөлөөр хэдэн мянган хүн хамрагдана гэсэн ч яс тоог мэдээлээгүй, хууль шүүхийн байгууллагууд энэ талаар ажиллаж байгаа юм байна.
БНХАУ түүхэндээ найм дахь удаагаа хоригдлуудад ийн өршөөл үзүүлж байгаа юм.
Эх сурвалж: www.assa.mn Энд юуны түрүү японы түрэмгийллийн болон Гоминьданы эсрэг иргэний дайны ахмад дайчид, 1949 онд БНХАУ байгуулагдсаны дараа ч гэсэн "эх орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө тулалдаж явсан” дайчдыг хамруулна гэнэ.