Булган аймгийг анхдагчуудын өлгий гэдэг. Анхны сансрын нисгэгч, анхны
олимпийн аварга, анхны хөдөлмөрийн баатар хоньчин, генерал гээд
анхдагчаар овоглох олон юм бий. Гэтэл булганчууд маань будаач будаач
гэхээр сахлаа будав гэгч болж, "NEXT STOP” анхдагч хэмээн хөөрөлхөж
байна. Өнгөрөгч 2014 оны 12-р сарын 29-нд Монголы залуучуудын холбоон
дээр БУЛГАН АЙМГИЙН "ОНЫ ЗАЛУУ” ШАЛГАРУУЛАХ ЁСЛОЛ, ХҮНДЭТГЭЛИЙН
АЖИЛЛАГАА "NEXT STOP-АНХДАГЧ БУЛГАН” НЭРТЭЙГЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ
ӨНГӨРЧЭЭ.
"Увс хүнс”-ийн О.Амартүвшин авааль гэргий, хоёр хүүхдээсээ туурга тусгаарлаж өнгөрсөн жил 2007 оны мисс Гантуяатай нижгэр хурим хийсэн. Харин анхны эхнэрээ хүүхэд гаргаад царай алдсан гэж үзэх болсон бололтой. Учир нь мисс Гантуяагийн зурган дээр "Ийм хөөрхөн ээж байдаг гэж бодохоор хайрлахгүй байхын арга үгүй. Чамдаа хайртай шүү” гэж нялуурчээ. Уг нь олон жил ил далд ханилсаар байгаад өнгөрсөн жил албан ёсоор хурим хийж нэг гэртээ орсон улс, хайрын үгээ өдөр шөнөгүй, өглөө оройгүй хэлэх боломж бий ч олон нийтийн сүлжээгээр залуусыг дууриаж нялуурч байгаад О.Амартүвшин өөрийгөө эвгүй байдалд оруулав. Ийм хөөрхөн ээж байдгийг анх удаагаа харсан болохоор О.Амартүвшинд төрүүлсэн ээж нь ч, ууган хоёр хүүхдийг нь төрүүлсэн авааль гэргий нь ч хөөрхөн харагдаагүй юм биш үү. Ер нь хүүхэд гаргаж ээж болсон бүсгүйчүүдийг о.Амартүвшин хөөрхөн гэж боддоггүй бололтой. Анх удаа мисс Гантуяа ээж болсон ч хөөрхөн харагдаж, "Увс хүнс”-ийн боссын сэтгэлийг хөвсөлзүүлж, олон нийтийн сүлжээнд уулга алдахад хүргэсэн бололтой. WWW.TOVCHOO.MN