|

Монгол залуу Америк сэтгүүлийн нүүр царай боллоо

namuunaa 2015/09/02 1041 7
Сүүлийн үед манай залуус дэлхийн олон оронд хөдөлмөр эрхлэж, ажиллаж амьдрах болсон. Тэгвэл тэдний нэг болох нэгэн монгол залуу Америкийн алдарт  сэтгүүлийн нүүр царай болжээ.

 

Тодруулбал, Америк, европ эрчүүдийн шимтэн уншдаг "Wiremag” сэтгүүл монгол залууг өнгөрсөн долдугаар сарын дугаартаа нүүр царайгаа болгожээ. Сэтгүүлийн зүгээс залууг Монгол Улсын иргэн гэхээс өөр бусад мэдээллийг нууцлаад байгаа юм.

"Wiremag” сэтгүүлийн хувьд 1993 оноос уншигчдын хүртээл болсон бөгөөд зөвхөн эрчүүдэд зориулсан гэдгээрээ онцлогтой. Сэтгүүлд соёл урлаг, нийгэм эдийн засаг, улс төр, эрүүл мэнд, хурдацтай хөгжиж буй техник технологийн дэвшлийн талаар бичсэн байдаг юм байна.

Сэтгүүлийн редакц, хэвлэх үйлдвэр нь  Америкийн Калифорни мужийн Сан Франциско хотод байрладаг бөгөөд Их Британи, Итали, Япон, Герман зэрэг өндөр хөгжилтэй орнуудад борлуулагддаг аж.

Санал болгох

Сэтгэгдэл

top