|

Ханхүүгээс яагаад салсан юм бэ

namuunaa 2015/03/09 1062 0
Крессида Бонас " Miss Vogue”сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, ярилцлага өгсөн тухай "www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр "Харри бид хоёр таван жилийн хугацаанд нэг нэгнээс ганц ч алхам холдоогүй. Бид хэсэг хугацаанд хамт амьдарч байсан. Нууцаар сүй тавьж байсан удаатай. Гэхдээ бид хоёрын харилцаа хуримаа хийхийн дайтай дотно байгаагүй. Харри надад хайртай гэдгийг мэддэг байсан ч би өөртөө дарамт учруулахыг хүсээгүй. Би гүнж болоход бэлэн байгаагүй. Би энэ амьдралынхаа туршид түүнд талархах болно” гэж хэлжээ. Сэтгүүлч түүнээс "Ханхүүгээс яагаад салсан юм бэ” гэж асуухад тэрбээр "Харри эрх чөлөөтэй байхыг илүүд үздэг. Би түүний хувьд хэсэг хугацаанд гав мэт байсан. Энэ бүхнийг мэдэхэд таагүй байсан” гэжээ.


Хосууд өнгөрсөн оны дундуур салцгаасан юм. Крессида Бонас саяхнаасжүжигчин Жак Бруксбанктэй үерхэх болжээ. Харин Харриг жүжигчин Эмма Уатсонтай дотносон хэмээн хэвлэлүүд мэдээлж буй ч жүжигчин бүсгүй ханхүүтэй ямар ч хамааралгүй гэж мэдэгдсэн билээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top