|

Монрогийн зураг 36 мянгаар зарагджээ

namuunaa 2015/03/05 3469 220

Жүжигчин Мэрилин Монрогийн 1962 оны долоодугаар сарын 12-ны өдөр авахуулсан гурван цуврал фото зургийг дуудлага худалдаагаар зарсан тухай "www.dailymail.co.uk” мэдээллээ. Зургийг таван мянгаас эхэлж дуудсан бөгөөд 36 мянган ам.доллароор зарагдсан гэж зохион байгуулагчид мэдэгджээ. Эдгээр зургийг жүжигчний дотны найз, гэрэл зурагчин Жорж Баррис авсан байна. Тэрбээр цуврал зургийг ач хүүдээ өгчээ. Жорж Баррис өдгөө хүнд өвчнөөр шаналж буй тул ач хүү Хэн Баррис уг зургуудыг дуудлага худалдаагаар зарж, өвөөгийнхөө эмчилгээний төлбөрт хандивлахаар болжээ.


Монрогийн зургийг фото зураг цуглуулагч Берт Стэрин авсан байна. Стэринд жүжигчний 1000 гаруй зураг болон эд зүйл нь байдаг гэнэ. Тэрбээр Монрогийн зураг болон эд зүйлсийг нь авахад 100 сая гаруй доллар зарцуулсан байна.


Санал болгох

Сэтгэгдэл

top