Энэ зургийг анх Лондонгийн гэрэл зурагчин Мартин Ле Мэй гэгч олон нийтэд үзүүлжээ. Тэрбээр телевизэд өгсөн ярилцлагадаа "Би эхнэртэйгээ паркаар зугаалж явлаа. Гэтэл нэгэн шувуу дуугарах нь сонсогдсон. Удалгүй тэр шувуу бидэн рүү их ойрхон нисэж ирсэн бөгөөд нуруун дээрээ хөхтөн амьтан суулгасан нь тодорхой болсон. Энэ бол амьдралын төлөө тэмцэл байсан” гэж онцолсон байна.
Шувууны нуруун дээрх амьтныг үен гэдэг ажээ. Твиттерт энэхүү зургийг хүмүүс янз бүрээр шоглож, хөгжилдөцгөөж байна.