|

С.Баярцогтыг огцруулна

namuunaa 2015/09/07 789 0

 УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн баасан гаригт ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах бичгийг өргөн барьсан байна. Гэвч УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж түүний өргөн барьсан бичгийг хүлээж аваагүй байна. Тиймээс эрхэм гишүүн өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод уг албан бичгээ гардуулна хэмээн цахим сүлжээндээ жиргэжээ.

 

Тэрбээр өмнө нь зарим гишүүдийн хамт Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах өргөдлийг өргөн барихаар төлөвлөж  байсан боловч  гишүүдийн гарын үсэг бүрдээгүй.

 

 Хуулиараа Ерөнхий сайдыг огцруулахад 19 гишүүний гарын үсэг цуглуулж байж хүчинтэй болох заалттай.Ийнхүү Засгийн газрын зарим сайдуудын дөнгөж өргөн бариад байхад дараагийн сайдыг огцруулах бичгийг өргөн барихаар хамтарсан хүчний гишүүн нь гүйж явна.

Санал болгох

Сэтгэгдэл

top