|

Ц.Намуунаа хөгжмийн сургууль байгуулна

namuunaa 2015/09/09 1015 0

 "Киви” хамтлагийн дуучин Ц.Намуунаа хөгжмийн сургууль байгуулахаар төлөвлөжээ. Хамтлагийнхаа содон өнгө төрх болсон бүсгүй төгөлдөр хуурыг гайхалтай тоглодог нэгэн. Тиймээс зөвхөн төгөлдөр хуур дагнасан сургууль байгуулж, бяцхан багачуудад хичээл заах гэнэ. Түүний сургууль ирэх арваннэгдүгээр сард нээлтээ хийх бөгөөд үүнээс өмнө энэ сарын сүүлчээр хөгжмийн онолын багш сонгон шалгаруулж авах юм байна. Харин "Киви” хамтлагийн хувьд эх орныхоо үзэсгэлэнт байгалийг магтан дуулсан шинэ дуу гаргасан бөгөөд клипний зурагаа Хөвсгөл далайд авчээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top