АНУ-ын Лас-Вегас хотын "The Orleans Arena” спортын ордонд Чөлөөт бөхийн ДАШТ ид үргэлжилж байна. Өчигдөр эхэлсэн эмэгтэй 48, 53, 69 кг, сонгомол барилдааны 85 кг- жингийн медалийн барилдаан удахгүй эхлэх гэж байна.
Манай гурван бөх дэвжээнд гарснаас Гавьяат тамирчин О.Насанбурмаа 69 кг жинд нэгдүгээр тойрогт Унгарын бөх Ванесса Элизабет Вильсоныг 7:0, 6:0, хоёрдугаар тойрогт Польшийн бөх Агнесса Вьежчик Кордусыг 10:6, гуравдугаар тойрогт Казахстаны бөх Эльмира Сыздыковаг 8:6 онооны харьцаагаар ялж "Рио-де-Жанейро-2016” Олимпийн наадамд барилдах эрхийг манай эмэгтэй бөхчүүдээс хамгийн түрүүнд авлаа. Манай тамирчин "Лондон-2012” олимпийн наадамд эрхийг мөн авч байсан билээ.
Хагас шигшээ барилдаанд хятадын бөх Фенг Зхоуд З 4:6, 0:8 онооны харьцаагаар ялагдав. О.Насанбурмаа нь хүрэл медалийн төлөө Японы бөх Сара Дошотой өрсөлдөнө. Тэрбээр ДАШТ-ий 4 дэх хүрэл медалийн төлөө барилдана. Энэ жинд шувтаргын барилдаанд Оросын бөх, олимпийн аварга Н.Воробьёва, Хятадын бөх Фенг Зхоу нар, нөгөө хүрэл медалийн төлөө ХБНГУ-ын бөх, Дэлхийн аварга Алёна Фокина, Шведийн бөх, дэлхийн аварга Анна Ева Мария Франссон нар барилдана.