|

Энэтхэг улстай ялтан шилжүүлэх гэрээ байгуулна

namuunaa 2015/09/15 792 0

  Монгол Улсын иргэд суралцах, ажиллах, бизнес болон аялалын зорилгоор олноор зорчдог, оршин суудаг, ялтан шилжүүлэх асуудлаарх Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээнд хамаарахгүй, хоёр талт гэрээ байгуулаагүй байсан улсын нэг нь Бүгд Найрамдах Энэтхэг Улс юм. Сүүлийн 5 жилийн хугацаанд 5 иргэн тус улсад гэмт хэрэгт холбогдсоноос 1 иргэн ял шийтгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар ял эдэлж буй иргэн байхгүй боловч эрх зүйн орчныг бүрдүүлэхээр Монголын тал гэрээ байгуулах саналаа хүргүүлж, Энэтхэгийн талын дэмжлэгийг аваад байна.

Монгол Улс 1978 онд Ялтан шилжүүлэх тухай Берлиний конвенцид нэгдсэн бөгөөд олон талт олон улсын баримт бичгээс гадна ялтан шилжүүлэх асуудлаар хоёр талт олон улсын гэрээ байгуулж ажиллах үр дүнтэй практик олон улсад тогтжээ. Өнөөдрийн байдлаар манай улс Орос, Хятад, Солонгос, Турк, Польш, Канад, Куба улстай ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан гэрээг байгуулаад байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top