|

“ҮЭ-ийн үйл ажиллагаа, идэвхтэн сонгуультны оролцоо” сэдэвт цуврал сургалт эхэллээ

enkhbaatar 2015/09/17 733 0
“ҮЭ-ийн үйл ажиллагаа, идэвхтэн сонгуультны оролцоо” сэдэвт цуврал сургалт эхэллээ

 

"Эрдэнэт” үйлдвэрийн ҮЭ-ийн Холбоо "Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа, идэвхтэн сонгуультны оролцоо” сэдвээр цуврал сургалт эхлүүлэв.

Тус сургалтаар "ҮЭ-ийн үндсэн мэдлэг”, "Идэвхтэн сонгуультны манлайлах ур чадвар, удирдлагын арга барил”, "ҮЭ-ийн байгууллагын санхүү, түүний онцлог”, "Албан бичгийн хөтлөлт”, "Эрдэнэт үйлдвэр ХХК-ний ҮЭ-ийн Холбооны үйл ажиллагаа, цаашдын чиг хандлага” сэдвүүдээр хичээл зааж сэдэв тус бүр дээр чөлөөт ярилцлсан юм.

Эхний ээлжийн сургалтанд Эрдэнэт Медикал оношлогооны төв, Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах алба, Хувьчлагдаагүй орон сууц, Спорт ордон, Соёлын ордон, Эмнэлэг сувилалын цогцолбор, "ЭрдСүлж” ХХК, Технологийн их сургууль, Нийтийн хоолны хэсэг, "Сэлэнгэ” амралтын бааз, Хүдрийн ил уурхайн ҮЭ-ийн хорооны дарга, тэргүүлэгчид, хянан шалгах комиссын сонгуульт идэвхтэн 50 хүн оролцлоо.

Сургалтанд Спорт ордон, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах алба, Хувьчлагдаагүй орон сууц, Эмнэлэг сувилалын цогцолбор, "ЭрдСүлж” ХХК, "Сэлэнгэ” амралтын бааз, Технологийн сургууль, "Уурхайчин” соёлын ордоны идэвхтэн сонгуультнууд 100 хувийн ирцтэй оролцсон бол Хүдрийн ил уурхайн ҮЭ-ийн Хорооноос 36 идэвхтэн сонгуультанаас 8 нь оролцжээ.

Дараагийн ээлжийн сургалт 9-р сарын 23, 30-ны өдрүүдэд зохион байгуулагдана. "Эрдэнэт” үйлдвэрт 300 гаруй ҮЭ-ийн Холбооны идэвхтэн сонгуультан ажиллаж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top