|

Ш.Отгонбилэгийн хөшөөнд цэцэг өргөлөө

bayaraa 2015/02/03 3125 224
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Техникийн шинжлэх ухааны доктор, "Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал асан Шагдарын Отгонбилэгийн мэндэлсэн өдөр жил бүрийн хоёрдугаар сарын 1-нд тохиодог. Энэ өдөр тус үйлдвэрийн хамт олон, найз нөхөд, түүний гэр бүл Ш.Отгонбилэгийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг.

Ш.Отгонбилэгийн санаачилгаар "Эрдэнэт” үйлдвэрийн дэргэд байгуулагдсан ШУТИС-ийн харъяа Технологийн сургууль нь уул уурхайн үндэсний боловсон хүчнийг бэлтгэсээр байна. Түүнчлэн Монголын үндэсний олимпийн хороог тэргүүлж байхдаа Эрдэнэтэд "Хангарьд” спорт клуб байгуулж, их спортыг дэмжих үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан гээд Ш.Отгонбилэг агсны алсын хараатай шийдвэрээр бий болсон олон үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна.
эх сурвалж: erdenetinfo.mn

Ш.Отгонбилэгийн хөшөөнд цэцэг өргөлөө

 


 

Санал болгох

Сэтгэгдэл

top