|

Манай иргэнийг буудсан этгээдүүдийг хайж байна

namuunaa 2015/09/17 760 0
Өнгөрсөн даваа гаригийн 22:00 цагийн орчим ОХУ-ын Буриад улсын Сэлэнгийн районы Нур-Тухум тосгоноос найман километрийн зайд манай улсын иргэн Б.А болон С.А нарыг зорчиж явахад нь дээрэмдэж, зодон, улмаар резинэн сумтай буугаар буудаж шархдуулсан хэрэг гарсан.

Одоогоор гэмт этгээдүүд олдоогүй бөгөөд тэднийг эрэн сурвалжилж байгаа аж. Буриадын ДЯЯ-наас өгсөн мэдээллээр, тэднийг гадагш гарахад хаалт тавин эрэн хайж байгаа гэнэ.

Монгол Улсын хоёр иргэн Гусино-Озерийн цагдаагийн газарт мэдүүлэг өгч байгаа бөгөөд өнгөлөн далдлалт хийсэн ногоон эрээн хувцастай гэмт этгээдүүд тэдний гар цүнх, гар утас болон бусад эд зүйлийг дээрэмджээ.

Улмаар Иргэн Б.А-г резинэн сумтай гар буугаар буудсанаас хөл, толгой, нуруундаа шархдаж, эмнэлэгт очин толгойдоо хоёр оёдол тавиулж, боолт хийлгэсэн бөгөөд амь насанд нь аюулгүй гэжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top