|

Женнифер Энистон ихэр хүүхэдтэй болох уу?

namuunaa 2015/09/18 850 0

Холливудын жүжигчин бүсгүй 46 настай Женнифер Энистон хүүхэдтэй болох гэж байгаа талаар барууны шар хэвлэлүүд олонтаа бичиж байгаа. Үүн дээр нэмэгдээд бүр ихэр хүүхэд хүлээж авах гэж бэлтгэж байгаа талаар америкийн ОК сэтгүүл мэдээлжээ. Сэтгүүл мэдээллээ жүжигчин бүсгүйн ойрын эх сурвалжаас авсан гэж тодотгожээ. Женнифер Энистон Жастин Терутай гэрлээд удаагүй байгаа бөгөөд бал сарынхаа дараа багагүй жин нэмсэн гарч ирсэн нь түүнийг удахгүй ээж болох нь гэдэг мэдээллийг гарахад хүргэсэн билээ. Харин ОК сэтгүүлийн  мэдээллийн эх сурвалж "Женнифер романтик оройн хоолон дээр Жастинд хүүхэдтэй болсныг баталсан тестийг үзүүлсэн, тэд ихэр охинтой болно” гэж ярьсан байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top