|

“Алтан бамбай” тэмцээн зургаа дахь жилээ зохион байгуулагдаж байна

enkhbaatar 2015/09/18 1130 0

“Алтан бамбай” тэмцээн зургаа дахь жилээ зохион байгуулагдаж байна

 

"Эрдэнэт” үйлдвэрийн хэмжээнд 6 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Алтан бамбай” тэмцээн өчигдөр эхэллээ. Аврах ажиллагааны энэхүү тэмцээнд 20 цехийн 22 баг оролцож, зам тээврийн осол, барилга байгууламж, газрын доорх байгууламж, нурангийн аврах ажиллагаа гэсэн 4 төрлөөр багууд авхаалж самбаагаа сорьж байна.

Уул уурхайн үйлдвэрлэлийн явцад гарч болзошгүй ослоос өөрийгөө болон хамт олноо хамгаалах дадлыг "Эрдэнэт” үйлдвэрийн ажилчин бүр эзэмших ёстой. Энэ утгаараа гамшгийн үед аврах ажиллагаа явуулах ажилчдын бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилгоор "Алтан бамбай” тэмцээн жил бүр явагддаг.

Энэ жилийн тэмцээн "Аюулгүй байдлыг төлөө хамтдаа” уриан дор болж байгаа юм. "Алтан бамбай” тэмцээний ялагчид өнөөдөр тодорно.

Санал болгох

Сэтгэгдэл

top