|

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна /2015.09.21/

namuunaa 2015/09/21 1408 223

НАМРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТАХИА САР ГАР ОДТОЙ, ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР

Аргын тооллын: 2015.9.21, Даваа гараг
Билгийн тооллын: Шинийн 8
Наран ургах шингэх: 06.48-18.58
Үс засуулбал: Нас уртасна
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Нэр өнгө

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.

Санал болгох

Сэтгэгдэл

top