|

Өргөст хэмх гоо сайхны өндөр ач холбогдолтой

enkhbaatar 2015/09/22 1754 218

Өргөст хэмхний нимгэн хэрчимийг ядарсан, үрэвссэн нүдний зовхин дээр тавьбал амархан сэргэж эдгээх тустай. Өргөст хэмх нь хүний эд эсийг чийгээр баяжуулж цэвэршүүлэх бөгөөд хөгшрөлт хуурайшилтийг багасгадаг гоо сайхны өндөр ач холбогдолтой ургамал юм.
Өргөст хэмхний  95-96%-ийг ус эзэлнэ.Өргөст хэмх нь  дараах эрдэс бодисуудыг өөртөө агуулдаг.
•    95-96 хувь нь ус
•    Витамин В3 элбэг
•    Гамма липолений хүчил
•    Фитостерол
•    Витамин С 5-10 мг
•    В1
•    Кали  элбэг
•    Витамин А, С, фолик хүчил, эслэгээр баялаг. 100 гр өргөст хэмх ердөө л 12 ккал илчлэгтэй учраас жин барих гэж буй хүмүүст хамгийн хэрэгцээтэй хүнс юм. Өргөст хэмхэнд фитостерол ба терпен байгааг судлаачид тогтоосон  нь хавдраас сэргийлэх сайн талтай.Өргөст хэмхийг өнөө үед гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг салбарт өргөнөөр ашиглаж байна. Мөн нимгэн зүссэн өргөст хэмхийг өвдсөн эсвэл хорхой шавьжинд хазуулсан үед тухайн  хэсэгт тавихад өвдөлтийг бууруулах тустай.

Санал болгох

Сэтгэгдэл

top