|

Улаан лооль тарих аргачлал

tonshuul 2015/04/05 12399 4552

 

Улаан лооль тарих аргачлал

 

Анх Өмнөд Амеркийн Перу улсад тарьмал аргаар гарган авч хүнсэндээ нэвтрүүлсэн энэхүү амтат ногоо нь  дэлхий нийтэд жилдээ 125 гайруй сая тонноор хэрэглэгддэг. Ямар ч хоол саладанд амт үзэмж нэмдэг энэхүү ногоо нь дангаараа ч маш амттай тул зарим үед жимсний тоонд хүртэл ордог.  Уураг, сахар, каротин болон А, С, В1, В2, В3, К, Р, РР амин дэмээр баялаг төдийгүй кали, кальци, магни, иод, төмөр, хүхэр, фосфор зэрэг байгалийн бичил элементийг ч агуулдаг учир хүний биед асар их хэмжээний шим тэжээлийг өгч чаддаг.


Тарих аргачлал
1: Үрээ бэлдэж, суулгацаа тарина
 
 
2:  Суулгацаа байргуулахдаа 1 м.кв талбайд 4 мөчир үргэлжээр суулгах ба энэ нь хөрснөөс авах тэжээлийг тэнцвэржүүлдэг, тиймээс хэтэрхий шигүү биш тогтосон зайд тарих хэрэгтэй.
 
3: Хамгаалалт:  Ургасан мөчрөөс зөвхөн нэг үндсэн мөчиртэй ургуулах хэрэгтэй, дээш ургах тусам хажуу тийш хүндэрч унадаг тул үндсэн мөчрөөс дээшээ сойж уяах болон хажуу талаас нь урт  модоор түшиж бэхлэх хэрэгтэй. 

4. Арчилгааны заавар: 3т хэлсэнчлэн зөвхөн нэг мөчрөөр ургуулах хэрэгтэй. Тэгэж байж бусад салаа мөчрүүд үндэснээс авах тэжээлээ булаацалдахгүй жимсний ургалыг сайжруулах болно.  Лооль ургах хэсгээс  шар цэцэг гарч ирдэг. Модлог мөчрийг 2 метр ургах, салаалсан ишийг  18 – 20 см болоход тасдаж авч байх хэрэгтэй. Салаалсан навчийг үрслэг суулгаснаас хойш арав хоногийн дараанаас авч эхлэнэ. Харин салаа ишнүүдээс ургасан бусад навчийг жимс өгч эхэлснээс хойш авах хэрэгтэй. 15 хоног хүртэл идэвхитэй ургадаг навчийг авахдаа багажаар бус зөвхөн гараар тасдаж авах нь сайн байдаг.

 

5. Орчин:   Ургалтанд агаар маш хэрэгтэй, харин хүйтэн өдөр хамгаалж дулаан байлгах хэрэгтэй. Өргөст хэмх, улаан лоолийг услахдаа холоос навчруу нь бус ишрүү нь услах хэрэгтэй. Нар хэлбийх үед 7 цагаас хойш услах нь тохиромжтой. Шууд крантны усаар услах нь цэцэг ногоонд тусгүй тиймээс хонуулж хлорыг нь гаргасан усаар эсвэл гүний худгын усыг  жаврыг нь гаргасны дараагаар услах хэрэгтэй. Услахдаа агаарын чийгшил хөрсний чийгшил зэргийг сайтар харж байгаад 7 хоногт 3-4 удаа  услана.

6-рт Үр жимс:  Сайн арчилгаатай байсан 1 ишнээс 2-3 кг улаан лооль хураан авах боломжтой. Улаан лооль жигд боловсорсоны дараа хатуу тод улаан өнгөтэй болно. Ийм үед эвтэйхэн гараар аваад угаагаад шууд идэж болно.    

Санал болгох

Сэтгэгдэл

top