|

Хөнгөн атлетикийн буухиа тэмцээний бүх төрөлд Ямайка, АНУ-ын тамирчид Олимпийн эрх авчээ

enkhbaatar 2015/09/22 1858 212

Ирэх онд Бразилийн Рио де Жанейро хотод зуны Олимпийн ХХХI дэх наадам болно.

Тус наадамд оролцох тамирчдад эрхийг нь олгоод эхэлсэн. Хөнгөн атлетикийн төрөлд одоогийн байлдаар буухиа уралдааны эхний найман эрхийг шигшээ багууд аваад байна. Тодруулбал эрэгтэйчүүдийн 4х100 метрт АНУ, Ямайка, Япон, Бразил, Франц, Сент Киттс ба Невис, Тринидад Тобаго, Герман, 4х400 метрт АНУ, Багам, Бельги, Ямайка, Бразил, Англи, Тринидад Тобаго, Ботсван, эмэгтэйчүүдийн 4х100 метрт АНУ, Ямайка, Англи, Канад, Тринидад Тобаго, Бразил, Нигери, Швейцарь, 4х400 метрт АНУ, Ямайка, Англи, Франц, Польш, Канад, Австрали, Бразилийн багууд Риогийн замд уралдана.

Олон хөнгөн атлетикийн холбоо болон Олимпийн хороо тамирчдад тодорхой шалгуур тавьж эрх олгож байгаа аж. Өөрөөр хэлбэл ойрын зайнд 100 метрийн уралдаанд эрэгтэйчүүд 10.16 сек, эмэгтэйчүүд 11.32 сек, 200 метрт эрэгтэйчүүд 20.50 сек, эмэгтэйчүүд 23.20 сек, 400 метрт эрэгтэйчүүд 45.40 сек, эмэгтэйчүүд 52.00 сек, 800 метрт эрэгтэйчүүд 1:45.80, эмэгтэйчүүд 2:01:00 сек дотор уралдсан тамирчид болзол хангах юм.

Энэ спортын төрөлд АНУ үнэмлэхүй амжилт гаргасан. Сэм авгын хөвгүүд Олимпийн наадмын хөнгөн атлетикийн уралдаанаас 320 алт, 251 мөнгө, 196 хүрэл, нийт 767 медаль авчээ. Харин сүүлийн үед ойрын зайнд дэлхийд ноёрхох болсон Ямайкийн тамирчид 18 алт, 29 мөнгө, 20 хүрэл, нийт 67 медаль хүртээд байна.


Э.Гүнтөмөр

Санал болгох

Сэтгэгдэл

top