|

Хүүхдийн спортын наадaм үргэлжилж байна

enkhbaatar 2015/09/17 1070 1

Монголын хүүхдийн спортын V их наадамд  спортын 17 төрлөөр эх орны өнцөг булан бүрээс шалгарсан өсвөрийн шилдэг тамирчид өрсөлдөж байгаа билээ.


Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймгийн тамирчид 13 алт, дөрвөн мөнгө, долоон хүрэл медальтайгаар наадмыг тэргүүлж байгаа бол Сүхбаатар дүүрэг есөн алт, найман мөнгө, 12 хүрэл, Баянзүрх дүүрэг  есөн алт, долоон мөнгө, найман хүрэл медальтайгаар удаалж байна.

Харин боксын тэмцээний хувьд 18 байгууллагын 115 тамирчин өрсөлдөж багийн дүнгээр Орхон аймаг тэргүүлж Сэлэнгэ аймаг, БЗД-ийн багууд  тус тус удаалжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top