|

Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

enkhbaatar 2015/09/24 1053 0

Өнөө шөнө Хөвсгөл, Булган, Сэлэнгэ,Төв аймгийн газар тариалангийн бүс нутгуудаар хөрсөн дээр 1-6 градус хүрч цочир хүйтэрнэ.

Малчид, ард иргэд, тариаланчдын анхааралд:  Төв, зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орж хүйтрэхийг  онцгой анхааруулж байна.

2015 оны 09 дүгээр сарын 24-ний 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө нутгийн баруун хэсгээр 6-11 градус, нутгийн зүүн хэсгээр 3-8 градус дулаан байна.

 ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо,  нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 3-8 градус, өдөртөө хүйтэрч нутгийн хойд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, өдөртөө секундэд 16-18 метр хүрч ширүүнэ. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи  баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 0 градус орчим, өдөртөө  4-6 градус дулаан байна.

2015 оны 9 дүгээр сарын 25-наас 9 дүгээр сарын 29-нийг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан  төлөв:

 25-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун зүгийн нутгаар, 28-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд  түр зуур 18-20 метр хүрч, говийн бүс нутгаар шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 6-11 градус дулаан байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top