|

Дорнын зурхай /2015.09.24/

namuunaa 2015/09/24 673 0

Аргын тооллын: 2015 оны 9-р сарын 24 , Пүрэв гараг
    Билгийн тооллын: Шинийн 11. 7 улаан мэнгэтэй харагчин туулай өдөр
    Наран ургах/шингэх: 06:53 / 18:53
    Үс засуулбал: Эрхтэн хурц болно
    Малын үс ноос хяргахад: Дунд зэрэг
    Суудал: Огторгуй
    Барилдлага: Үл тохирох
    Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. 
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. 
Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Санал болгох

Сэтгэгдэл

top