Унгар сэтгүүлчид дэгээдүүлэн ойчиж
дэлхий дахинаа алдаршсан дүрвэгч үнэндээ "Аль-Кайда”-гийн алан хядагч
байсан нь тогтоогдсон талаар "International Business Times” мэдээллээ.
Тухайн үед бөөн дуулиан дэгдэж,
Унгарын сэтгүүлч Петра Лазло ажлаасаа халагдаж, харин Сирийн
дүрвэгч Осама Абдулла Мосхен шинэ байшинтай болж, шинэ ажилд орсон
билээ. Испанид хөлбөмбөгийн дасгалжуулагчаар. Түүнийг Мадридаас
холгүйхэн орших Хетаф хотын дарга өөрийн биеэ угтан авч хүндэтгэл
үзүүлсэн билээ.
Гэтэл одоо Мосхен үнэн хэрэгтээ "Жебхат ан-Нусра” хэмээх алан хядагч бүлэглэлийн дайчин байсан нь илэрлээ. Сири даяар түүнийг алан хядагч хэмээн эрэн сурвалжилж байгаа аж.
Тодруулбал, Сирийн курдуудын "Ардчилсан холбоо” намын төлөөлөгчид албан мэдэгдэл хийж, "Мосхен бол Аль-Кайда бүлэглэлийн Сири дэх салбар "Жебхат ан-Нусра”-гийн гишүүн. Тэр 2004 онд Эль-Камышль хотод эмх замбараагүй байдлыг хүчээр дарахад оролцсон. Тэр үед 50 хүн амь үрэгдсэн юм” гэжээ. Тэд баталгаа болгон алан хядагчийн нийгмийн сүлжээн дэх хуудсыг дурдсан байна. Гэвч одоо Мосхений энэ хуудсыг хэн нэгэн устгажээ.
Тиймээс дүрвэгсдийн давалгаа удахгүй
Европыг живүүлнэ гээд байсан муу зөгнөл биелэх бололтой. Гэхдээ араб
террористууд живүүлэхгүй, харин дэлбэлэх байх, хөгшин Европыг.
Нэмж өгүүлэхэд, зөвхөн 2015 он гараад Европт 500 мянган цагаач, дүрвэгч ирээд байгаа ба энэ цунами хэзээ дуусах нь тодорхойгүй байна.
Үүний зэрэгцээ "Исламын улс” алан
хядах бүлэглэлийн төлөөлөгчид 9-р сарын эхээр "Манай хэдэн мянган дайчин
Европт дүрвэгчийн дүрээр нэвтрэхээр зэхэж байна” гэж зарласан билээ.
mnews.mn