|

Амь үрэгдсэн хүүг шоглож зурсан Charlie Hebdo шүүхэд дуудагдах уу?

namuunaa 2015/09/16 1054 0
Францын хошин шогийн Charlie Hebdo сэтгүүл амь үрэгдсэн гурван настай сири хүүг шоглон зурсаныхаа төлөө шүүхэд дуудагдаж магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Их Британийн хуульч Питер Херберт тус сэтгүүлийн хурцаар шүүмжлээд шүүхэд хандах болно гэж мэдэгдсэн талаар Mirror сонин мэдээлсэн байна. 
Тус сэтгүүл нэг зурагтаа амиа алдсан сири хүүгийн зургийн дэргэд алиалагчийн зурагтай самбарт "Тавтай морил цагаачид аа, зорилгодоо хүрэхэд тун ойрхон байна. Урамшуулал: Хоёр хүүхдийг нэгийн үнээр” гэсэн үгс бичсэн аж. Харин нөгөө зурагт Христтэй төстэй хүн  усан дээгүүр зүгээр алхаж байгаа, хүү унаж байгаа  нь байдлаар дүрслээд "Мусульман хүүхдүүд живж байна” гэх агуулгатай тайлбар бичсэн байжээ. 
Сири улсаас аавтайгаа хамт дүрвэн зугтаж явсан гурван настай Алан Курди хүүгийн цогцос Туркт далайн эргээс олдсон нь дэлхий нийтийн анхаарлыг Европ руу чиглэсэн цагаачдын давалгаа руу хандуулахад хүргэсэн. Дүрвэгчдийн сууж явсан завь осолдсоноос болж ийм эмгэнэлт явдал болсон билээ. Хүүгийн эмгэнэлтэй үхэл Европын орнуудын хатуу бодлогыг зөөллөхөд хүргэсэн талаар ч хэвлэлүүд бичиж байгаа. Бяцхан хүүгийн эмнэлэгт үхлийн талаар шоглосон  Charlie Hebdo одоо маш их шүүмжлэлийн бай болж байна. Гэхдээ одоогоор тус сэтгүүлийн зүгээс ямар нэгэн тайлбар уучлал гуйсан мэдээлэл алга байна. 
Францын хошин шогийн Charlie Hebdo сэтгүүл нь зөнч Мухаммедыг шоглосон зургаасаа болж энэ оны нэгдүгээр сарын 7-нд халдлагад өртөж, түүнээс болж 12 хүн амь насаа алдаж байсан билээ. 

Хүүгийн эмгэнэлт үхлийг шоглосон Charlie Hebdo сэтгүүлийг зураг цахим ертөнцөд маш их шүүмжилж байна. 

Арьс өнгө, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхсан энэ зургийнх нь төлөө шүүхэд өгөх болно гэдгээ хуульч Питер Херберт мэдэгджээ. 
 

Гурван настай Алан Курди хүүгийн амь үрэгдсэн энэ зураг дэлхий нийтийн зүрхийг шимшрүүлсэн билээ. Хүүгийн ах таван настай хүү ч мөн амиа алдсан болох нь сүүлд тодорхой болсон юм. 

Эх сурвалж: www.polit.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top