|

Рьюньон арлаас дахин онгоцны хэсэг байж болох зүйл олджээ

namuunaa 2015/08/05 829 0
 
Өнгөрсөн оны гуравдугаар сарын 8-нд алга болсон Малайзын иргэний агаарын тээврийн Бойнг 777 онгоцны эрлийн ажиллагаа үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн далай дахь Францын эзэмшлийн Рьюньон арлаас  Бойнг онгоцных байж болзошгүй хоёр ч зүйлийг олж судлуулахаар Франц руу  илгээгээд байгаа билээ.

Тэгвэл өчигдөр дахин нисэх онгоцны нэг хэсэг байж болох хуванцар зүйл олдсон талаар "Синьхуа" уламжилжээ.Олдсон зүйлийг Францын албаны хүмүүс Сен-Дени тосгонд аваачсан байна. Гэрчийн хэлснээр, сүүлд олдсон зүйл нь 30:30 см-ийн хэмжээтэй, мохоо булантай аж. Францын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд түүнийг онгоцны цонхны хүрээ шиг харагдаж байна гэж мэдээллэж буй юм байна.

МН370 дугаартай нислэгт онгоцны багийн гишүүдтэй нийлэн нийт 239 хүн зорчиж явсан билээ. Тэднийг өнгөрсөн нэгдүгээр сард Малайзын засгийн газраас амь үрэгдсэн гэдгийг албан ёсоор зарласан. 

Санал болгох

Сэтгэгдэл

top