|

Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

namuunaa 2015/09/25 989 0

 Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Такехико Накаог хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын үеэр ажлын байр бий болгох, эдийн засгийг төрөлжүүлэх замаар Монгол Улсыг тогтвортой, хүртээмжтэй хөгжүүлэхэд Азийн хөгжлийн банк хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар ярилцсан байна.

 

Эдийн засгийг тогтворжуулах, инфляцыг зохистой удирдах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах талаар Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг сайшааж байгаагаа ноён Такехико Накао уулзалтын үеэр хэлжээ. 

 

Монгол Улс стратегийн чухал байршилтай, уул уурхайн болон бусад салбарын нөөц арвин тул эдийн засгаа хөгжүүлэх асар их нөөц боломж бий. Монгол Улс макроэдийн засаг, бүтцийн зөв зүйтэй бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлж, бүс нутгийн хөгжил болон хөрөнгө оруулалтаар дамжуулан энэхүү нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглахад Монгол Улсад дэмжлэг үзүүлэхээ Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч илэрхийлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top