|

“Бүтээл” компани шинэ технологи нэвтрүүлжээ

magnai 2015/09/28 901 0

 “Бүтээл” компани шинэ технологи нэвтрүүлжээ

 

Метал, метал хийц боловсруулах "Бүтээл” компанийн хамт олон БН Чех улсын шинэ технологийг нутагшуулж байна. "Бүтээл”-ийн хамт олон Чех улсад галт уулын боржин чулууг өндөр температурт хайлуулан гаргаж авсан хавтанг Монголд оруулж ирэн 1200 мм-ийн труба хоолойд суурилуулж эхлээд байна. "Бүтээл” компанийнхан "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажилладаг аж. "Эрдэнэт үйлдвэр”-ийн Хаягдлын аж ахуйд 1200 мм-ийн труба хоолойг ихээр ашигладаг. Энэ хоолойгоор хаягдал усаа хиймэл нуурт нийлүүлдэг байна. Энэхүү 1200 мм-ийн труба хоолой нь ашиглалтын явцад амархан зэвэрч цоордог тул гурван сар тутам солихоос өөр аргагүй болдог ажээ. Энэ бүхнийг өөрчлөхөөр "Бүтээл” компанийн удирдлага "Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж 1200 мм-ийн хоолойг доторлох ажлыг хийж эхлээд байна. 1200 мм-ийн хоолойны дотор талд элэгдэлд тэсвэртэй базальтан хавтанг суурилуулсанаар төмөр хоолойны ашиглалтын баталгаад хугацаа нь 20 жил болжээ.

Өнөөдрийн байдлаар тус компанийнхан "Эрдэнэт үйлдвэр”-ийн хаягдлын аж ахуйд 1200 мм-ийн хэмжээтэй 14 хоолойд базальтан хавтан суурилуулж хүлээлгэн өгөөд байна. Ирэх сарын 10-ны дотор дахин 14 хоолойг нийлүүлэхээр ажиллаж байгаа юм. Хаягдлын аж ахуйн усыг зөөх 1200 мм-ийн хэмжээтэй хоолойг базальтан хавтангаар доторлосноор эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой гэсэн тооцоог хийгээд байна. "Эрдэнэт үйлдвэр” ХХК жилдээ 400 метр хоолойг сольдог байна. Ийм хэмжээний хоолойд бөаазльтан хавтан суурилуулсанаар эдийн засгийн ач холбогдолтой ажил болохыг "Бүтээл”-ийн хамт олон өгүүлж байлаа. "Бүтээл” компанийнхан Чех улсын дэвшилтэт шинэ технологийг нутагшуулсанаар дан ганц 1200 мм-ийн хоолойг бус өөр 426, 600, 800 мм-ийн хэмжээтэй хоолойг ч базальтан хавтангаар доторлох бүрэн боломжтой болжээ. Мөн эдний хамт олны зүгээс уул уурхайн бусад томоохон компаниудад ашиглагддаг ямар ч хэмжээтэй хоолойг базальтан хавтангаар доторлох боломжийг ч бүрдүүлээд байна хэмээн "Бүтээл” компанийн ерөнхий инженер Я.Чинбат ярьж байна.
М.Мөнх

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

top