|

С.Эрдэнэ дараагийн Ерөнхий сайд гэнэ

magnai 2015/09/28 566 0

С.Эрдэнэ дараагийн Ерөнхий сайд гэнэ

Бүр дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг яриа "Шонхор” фракциас гарсан бололтой юм. Ч.Сайханбилэг сайд өмнө нь намын дарга, Ерөнхий сайд нэг хүн байх ёстой гэсэн мэдэгдэл хийж УИХ-ын дарга З.Энхболдтой таарамжгүй харилцаатай байгаагаа илтгэсэн. Тэгвэл УИХ-ын дарга Ч.Сайханбилэгийн хүслийг биелүүлж, намаа ч, сайдаа ч өөрийн фракцийн мэдэлд авахаар ил далд тохироо хийж эхэлсэн сурагтай. 

Ч.Сайханбилэг сайдын суудалд суух дараагийн Ерөнхий сайдад "Шонхор” фракцийн гишүүн С.Эрдэний нэр дуулдаж байна. С.Эрдэнэ нь Шийдлийн, Шинэчлэлийн гэсэн хоёр ч Засгийн газарт сайдаар үлдэж чадсан зайтай эр. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг гэдэгчлэн ирээдүйд Ерөнхий сайд болно оо хэмээн үеийн нөхөддөө ярьж явсан нь биелэлээ олж мэдэх нь ээ. Юутай ч энэ яриа Төрийн ордонд өвсөнд ассан түймэр шиг хурдан тарж байгаа юм. 

Улс төрд шонхордох гэдэг шинэ үгийг Шонхор фракцийнхан бий болгосон. Хэлэлцэж буй асуудалд дургүй байгаа бол чимээгүйхэн тал тал тийшээ томилолтоор алга болдог, эсвэл бөөнөөрөө хурлаа тасалдаг. Шонхорын гишүүд байхгүй бол АН МАХН-тайгаа нийлээд ч хүчин мөхөсдөх учраас хуралд сууж улаан цагаан кноп дарахгүйгээр эвтэйхэн өөрсдийгөө авч гардаг болсон. Тэгвэл эвслийн хэдэн гишүүдээс гадна МАН-ын 25, мөн Шонхор фракци Ч.Сайханбилэгээс урвачихвал Сайхнаа сайд суудлаасаа буух нь цаг зуурын л асуудал болох нь ээ. 

Б.Тогтох 


Эх сурвалж: www.mminfo.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

top