|

Ч.Сайханбилэг 6 сайдаа явуулахгүй

tonshuul 2015/07/06 944 0

Ч.Сайханбилэг 6 сайдаа явуулахгүй

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Англид ажлын айчлал хийж байх хойгуур Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, танхимынх нь зургаан сайдыг "төрхөмд” нь буцаах шийдвэр гаргажээ.

Чоно борооноор гэгчээр Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд эсэргүүцэж байгаа гэнэ. Өнгөрсөн долоо хоногт энэ асуудлаар Ардчилсан намын бүлэг хуралдаж, энэ үеэр З.Энхболд, Ч.Сайханбилэг хоёр багагүй ам зөрсөн гэх мэдээлэл байна. Тэгвэл түүнийг Их Британид ажлын айчлал хийж, бадар гуйх хойгуур АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн 31 хүнээс 11 нь хуралдаж, Шийдлийн засгийг төнхөх шийдвэр гаргажээ.

Үүнийг Ч.Сайханбилэг, С.Баяцогт нар эсэргүүцэж, МАН-ын сайдуудыг засгаас гаргахын эсрэг байгаа юм байна. Учир нь МАН-ын зургаан сайдыг засгаас гаргавал Ч.Сайханбилэгийн суудал ч хэврэгхэн болно. З.Энхболдын хувьд Ч.Сайханбилэгийг авч хаяхад амархан болно гэсэн үг.

Гүйцэтгэх зөвлөлийн 11 хүний гаргасан шийдвэрийг АН-ын бүлгийн гишүүд эсэргүүцэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх зөвлөлийн 11 хүний шийдвэр Ардчилсан намыг төлөөлөх эрхгүй гэсэн яриа ч саарал ордонд сонсогдож байна. Ерөнхийдөө Засгийн огцруулах снецари З.Энхболдын төлөвлөгөөний дагуу явагдаж байгааг хэлэх хүн байна. Тодруулбал, З.Энхболд Засгийн унагаахын тулд МҮДН-ыг ашиглаж, тэдэнд спикерын суудлыг амалсан гэх мэдээлэл ч улс төрийн хүрээнээс сонсогдож байгаа юм.

О.САР

 http://politics.news.mn/content/217154.shtml

Санал болгох

Сэтгэгдэл

top