|

NASA: Ангараг гарагаас ус олдлоо

namuunaa 2015/09/29 672 0

АНУ-ын Үндэсний Агаар Сансрын Захиргаа (НАСА) өчигдөр сүүлийн 50 жилд магадгүй хамгийн томд тооцогдох нээлтийг хийсэн тухайгаа хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Тус мэдэгдлийн үеэр зөвхөн Америк гэлтгүй дэлхийн сансар судлалын олон эрдэмтэн судлаач, сансрын нисгэгч нар оролцож Марс буюу Ангараг дээрх усны олдворын тухай шинэ ажиглалтуудаа тайлбарласан байна.

НАСА-гийн Ерөнхий зөвлөлийн удирдах албан тушаалтан, Ангараг гарагийн судалгааны багийн удирдагч Жон Грансфэлд хэлэхдээ "Бид Ангараг гарагийг нэгэн цагт дэлхий шиг дулаан, давслаг далайгаар хучигдсан байсан гэдгийг хэлж чадах түвшинд хүрлээ. "Улаан гараг”-ийн агаар мандал үргэлж л чийглэг байсаар ирсэн. Хуурай мөснөөс гадна усны чулуужсан ор мөр олдлоо. Харин одоо энд ямар нэг төрлийн амьдрал байдаг, аль эсхүл өмнө нь байсан эсэхийг цааш судлах бол дараагийн алхам. Одооноос эхлэн тусгай роботыг илгээхээ больж астро биологич, гараг судлаач нарыг Ангараг руу явуулах нь чухал хэмээн НАСА үзэж байна” гэжээ.

Хэдэн арван жилийн өмнө Ангараг гарагийг зөвхөн цөлжсөн хатуу гадаргуунаас бүрдсэн гэж үздэг байсан бол ийнхүү шинэ нээлтийн дүнд, ирээдүйд тус гараг дээр илүү анхаарал хандуулан ажиллахаар боллоо.

Санал болгох

Сэтгэгдэл

top