"Цэвэр агаар сан"-гийн захирал асан Н.Хүрэлсүх нар дахин шүүхийн хаалга татжээ. Тодруулбал, Н.Хүрэлсүх, М.Хулан нарыг маргааш буюу энэ сарын 16-ны өдөр 14.00 цагаас Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн В зааланд шүүнэ. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272.2, 150.3, 163.2-т зааснаар буруутган шүүхээр болсон байна.
Тэдний өмнөх хэргийг гурван шатны шүүхээс шийдвэрлэж ял оноосон байдаг. Харин хэргийг шүүх явцад дахин шинэ хэрэг илэрсэн тул дахин хэрэг үүсгэж шалгасан билээ. Уг хэргийн шүүх хурал маргааш болж тэд дахин шүүхийн танхимд зогсох нь.
Б.Анир uls