|

Эквадорын гоо бүсгүй өөх соруулах мэс заслын үеэр амьсгал хураалаа

bayaraa 2015/01/16 2128 0
Эквадорын гоо бүсгүй өөх соруулах мэс заслын үеэр амьсгал хураалаа 19-хөн настай гоо бүсгүй арьсан доорх өөхөө соруулах мэс заслын үеэр нас барсан хэрэг Эквадор улсад гарчээ. Бүсгүй муугаар төгсөхийг зөгнөсөн мэт мэс засал хийлгэхгүй гэж удаан эсэргүүцсэн юм байна.
Катерина Канто гэдэг энэ бүсгүй өнгөрсөн оны 10-р сард төрөлх Дюран хотынхоо хамгийн сайхан бүсгүйгээр шалгарсан юм байна. Өөх соруулах мэс засал нь "Гоо бүсгүй” шалгаруулах тэмцээний шагналын нэг байсан гээд төсөөл дөө. Үнэ төлбөргүй өөхөө соруулах эрх шүү. Мисс болсон Катерина мэс засал хийлгэх эрхээс гадна "Chevrolet Aveo” машин, планшет компьютераар шагнуулсан.
 
Гэвч тэр энэ бүхнээ удаан эдэлж хэрэглэж чадсангүй. Уг нь бүсгүй мэс заслын ширээн дээр хэвтэж хутгаар биеэ сийчүүлэхийг хүсээгүй, иймээс өөр аргаар турахаар шийджээ. Тэр биеийн тамирын зааланд дасгал сургуулилт эрчимтэй хийж эхэлсэн байна. liposakciya-bez-operacii1 Гэтэл сайхан бүсгүйн тэмцээний зохион байгуулагчид "Хэрэв улс орны хэмжээний миссийн тэмцээнд хотоо төлөөлөн орохыг хүсвэл бие галбираа янзал, мэс засал хийлгэ” гэж түүнээс тулган шаардсан аж.
 
Ингээд Катерина Канто 1-р сарын 10-нд тэрхүү хувийн эмнэлэгт ирээд мэс заслын ширээн дээрэ амиа алджээ. Гоо бүсгүйн тэмцээнд түрүүлсэн Катеринагийн үхлийн шалтгааныг тодруулахаар цагдаа нар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар зүрх нь зогссон эсвэл тархины хаван гэж таамаглажээ. Мөн мэс засал хийсэн эмчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Дэлгэрэнгүйг: http://miss.mn/96592.html

Санал болгох

Сэтгэгдэл

top