|

Ч.Сайханбилэгийн Засгийн газар дэд сайдгүй 9 яамтай болно

magnai 2015/10/01 538 0

Төсвийн алдагдал 679 тэрбумд хүрч, гаднаас орж ирэх долларын урсгал царцсан тул Засгийн газар хэмнэлт, таналтаа үргэлжлүүлэхээр шийдсэн. Ингэхдээ ирэх оны төсөвт дэд сайд нарын орон тоо, тэдэнд өгөх цалин байхгүй. Төрийн данхар бүтцийг танах төсөв өргөн барина. Эхний ээлжинд агентлагуудаа цөөлнө. Яам цөөлнө гэхээр засаг бужигнах нөхцөл байдал үүсдэг. Тиймээс ирэх жилийн сонгуулийн дараагаас цомхон бүтцээр явах хуулийн төсөл оруулж ирнэ. Ер нь есөн яамтай байхаар ярьж байгаа. Ирэх 2016 оны төсөв дэд сайдгүй хийгдэж байгаа гэдгийг Сангийн сайд Б.Болор мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэгийн танхим ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дэд сайдгүй ажиллах юм байна. 

Батлагдсан бүтцээрээ Засгийн газар 15 дэд сайдтай ажиллаж байгаа. Эндээс МАН-аас томилогдсон дэд сайд нарыг чөлөөлсний дараа АН, МАХН, ИЗНН-ынхан сул орон тоонд нэр дэвшүүлэх хүмүүсээ тодруулаад, томилуулах саналаа гаргаад байгаа. Тэгвэл ирэх онд дэд сайдгүй ажиллах учраас үлдсэн хоёр сард сул орон тоог хэвээр царцаан хадгалах бололтой.

Г.Ганаа


 

Санал болгох

Сэтгэгдэл

top