Гишүүдийн цалинг 30 хувиар бууруулахаар болсонд зарим гишүүн дургүй байгаагаа илэрхийлжээ. Хэдийгээр гишүүдийн олонх нь ардаа компанитай, давхар бизнестэй ч зарим нь ганц цалингаараа болгодог гэж учирлажээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, З.Баянсэлэнгэ, Су.Батболд, О.Баасанхүү тэргүүтэй гишүүд цалин хасахыг дэмжихгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн гэх. УИХ-ын гишүүд 1.2 сая төгрөгийн үндсэн цалинтай бөгөөд гар дээрээ сая төгрөг авдаг аж. Энэ нь амьдралд хүрэлцэхгүй байхад хасах гэлээ хэмээн ундууцсан гэнэ.
24tsag.mn