|

“Шударга ёс”-ынхны “бугшсан идээнүүд” хагарч эхэллээ

magnai 2015/10/02 934 0

“Шударга ёс”-ынхны “бугшсан идээнүүд” хагарч эхэллээ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах тухай асуудлаас болж УИХ дахь "Шударга ёс” эвслийн 

 

бүлгийнхэн түнжин хагарсан гэнэ. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Уянга, УИХ-ын дэд дарга Л.Цог нар бүлгийнхэн нь С.Баярцогтыг хамгаалж байна хэмээн үзэж бүлгээсээ гарах тухай асуудлыг хуралдааныхаа үеэр хөнджээ.

УИХ-ын гишүүн Л.Цог, Г.Уянга нарын хувьд тойргоос сонгогдсон гишүүд. Тиймээс бүлгээс гарлаа гэхэд УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхэд ямар нэгэн асуудал үүсэхгүй. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд бүлгээсээ сайн дураараа гарвал МАХН-аас урвасантай агаар нэг үйлдэл болох юм. Тэрбээр МАХН-ын нэрийн жагсаалтөөр УИХ-д орж ирсэн. Галууг дагаж хэрээ хөлөө хөлдөөнө гэгчийн үлгэр л болох гээгүй бол тэр бүлгээсээ сайн дураараа гарах учиргүй. Тэгэхээр дотроо нэгийг тунгааж байгаа нь лавтай.

 Дээрхээс өөр асуудал яригдсан нь эртнээс даргадаа жийгдээд байсан Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарын асуудал гэнэ. Хэрэв "Шударга ёс” эвслийн бүлэг тарвал Засгийн газарт байх эсэх асуудал яригдахаас гадна Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар гомдлоо тайлж, МАН-руу явах сураг ч дуулдаж эхлэв.

Ямартай ч "Шударга ёс” эвслийнхний бугшсан идээ хагарч эхэлж байгаа бололтой юм. М.Энхсайхан, Н.Энхбаяр хоёр ямар байр суурь баримтлах бол гэдэг сонин байна.

У.Жанцан

bolod.mn


 

Санал болгох

Сэтгэгдэл

top