Ингээд унтаж буй байрлалаар нь хосуудын хоорондын харилцааг тодорхойлъё.
- Нүүр нүүрээ харж унтдаг бол өөрсдийн тав тухтай байдлаа золиослоод ч болов хоёр биендээ ойртохыг хүсч буйн илрэл төдийгүй аз жаргалынхаа төлөө хамтдаа зүтгэхэд бэлэн байх ба тэдний хоорондын харилцаа удаан, бат бөх үргэлжлэх болно.
- Хэн нэгэн нь араас нь тэвэрч унтах нь бусад байрлалуудаасаа илүү тачаангуйд тооцогддог байна. Энэхүү байрлал нь хос хоёрын халуун дулаан, сэтгэл хөдөлгөм харилцааг илтгэдэг ажээ. Хэрэв эрэгтэй нь эмэгтэйнхээ араас чанга гэгч нь тэвэрч унтдаг бол хартай, өөрийнхөөрөө байх дуртай нэгэн байдаг.
- Ар нуруугаа харуулж унтах нь үргэлж бие биентэйгээ эелдэг харьцдаг гэсэн үг юм. Хэрэв өглөө сэрэхэд гарынх нь үзүүр ядаж биеийнх нь аль нэг хэсэгт хүрээгүй байх юм бол энэ нь сайны тэмдэг биш юм. Уг байрлал нь удаан хугацааны турш үргэлжлэх аваас харилцан бие биенээ ойлгохгүй, сонирхол буурсан, илэн далангүй байдал үгүй болж буйгийн дохио ажээ. Гэхдээ зарим үед хэт их ядарснаас болж дээрх байрлалаар унтдаг. Ийм тохиолдолд харин зөвөөр ойлгох хэрэгтэй.
- Хэрэв эрэгтэй нь дээш харж хэвтээд эмэгтэйгээ нэг гараараа тэвэрч унтдаг бол тэрээр өөрийгөө хүчтэй, өөртөө итгэлтэй, эрх мэдэлтэй болохоо мэдэрдэг байна.
- Харин эмэгтэй нь эрэгтэйнхээ цээжинд нь наалдаж, мөрийг нь түшиж унтдаг бол хайртыгаа удирдагч, гэрийн эзэн болохыг нь хүлээн зөвшөөрч улмаар түүнд бүхий л итгэл найдвараа хүлээлгэн өгч буйн илрэл ажээ. Түүнчлэн эмэгтэй нь эрэгтэйнхээ гарыг барьж унтдаг бол түүнд хайр ивээл хэрэгтэй болохыг харуулж буй хэрэг юм.
Дэлгэрэнгүйг: http://miss.mn/96599.html