Аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс хэрэгжүүлж буй "Залуучууд, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага төгсөгчдийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд МСҮТ-ийг төгссөн залууст мэргэжлээрээ ажиллахад нь дэмжлэг үзүүлж байна. Тодруулбал, 2014, 2015 онд төрийн өмчийн МСҮТ-ийг төгсөж. Сайн дураараа бүлэг байгуулсан 5 буюу түүнээс дээш тооны залууст 10 сая төгрөгийн өртөг бүхий ажлын тоног төхөөрөмж олгож байна.
Өнөөдөр уг шаардлагыг хангасан барилгын 2, сүлжмэлийн 2, хоол үйлдвэрлэлийн нэг бүлэгт тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.
Бүлгүүдэд санхүүжилт олгохдоо тавьж буй хамгийн гол шаардлага нь өөрийн ажлын байртай байх юм. Тэгвэл өнөөдөр уг шаардлагыг хангасан барилгын 2, сүлжмэлийн 2, хоол үйлдвэрлэлийн нэг бүлэгт тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.
Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд манай аймагт 160 сая төгрөгийг "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас хуваарилсан. Өөрөөр хэлбэл 16 бүлэгт тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлнэ гэсэн үг юм. Үүний хүрээнд цаашид авто засвар, хүлэмж, эх бэлтгэл, үсчин, оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулах бүлгүүдэд тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх юм байна.